Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -13…-18 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +3...-2 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар -3…-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-29 градус, бусад хэсгээр -22...-24 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 20-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 21-нд Алтайн уулархаг нутгаар, 23-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -19...-24 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө 0…-5 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна.

Гал түймэр: 

Нийслэлийн Баянгол дүүргийн 31 дүгээр хороонд зочид буудлын 4 дүгээр давхарт гал гараад байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 22:09 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход зочид буудлын 4 дүгээр давхрын 15 м.кв өрөөнд эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд гал гараад байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 23:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход байрны цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багт ажилчдын байрны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 02:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход 15х15 метрийн хэмжээтэй гал тогоо, уурын зуухны дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 6 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 06:55 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 4х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 08:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд зоорийн давхарт гал гараад байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 16:24 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход жижүүрийн байр шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтийн бүсээс 11 иргэн /том хүн 10, хүүхэд 1/-ийг гаргасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 21:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд гал гараад байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 23:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны гадна дулааны худаг дотор хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Шарга морьт”-ын задгайд гал гараад байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 00:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчыг очиход иргэн Ц-гийн 6х4 метрийн хэмжээтэй байшин, иргэн Б-гийн 8х8 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Голын мөс цөмөрсөн: Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол багийн “Баянгол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 285 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км, Баян-Адарга сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/ мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг 02.18-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн О-гийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин голын мөсөнд цөмөрч суусан байсныг ажиллаж татан гаргасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ