Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт:    Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -19…-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -13…-18 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +3...-2 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар -2…-7 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 4-9 метр, -9…-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 19-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 20-нд нутгийн төв хэсгээр, 21-нд нутгийн өмнөд хэсгээр, 23-нд Хангайн уулархаг нутгаар, 24-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 25-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.  Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна. 23, 24-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Гал түймэр: 

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт уурын зуухны барилга шатаж байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 13:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн худалдааны төвийн 3х6 метрийн хэмжээтэй уурын зуухны барилга шатаж байсныг ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт хүнсний дэлгүүрийн галлагааны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 14:38 цагт хүлээн авлаа. Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 2x2 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 23:29 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 14х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг, мөн залгаа 4х9 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 01:25 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн 2х2 метрийн хэмжээтэй харуулын байр шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 01:27 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагч ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргасан.

Налайх дүүргийн 6 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 01:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 4 ханатай гэр  шатаж байсныг ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.