Онцгой байдлын ерөнхий газраас Эрчим хүчний улсын албанд ирэх тавдугаар сард “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг зохион байгуулна.
Энэ хүрээнд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашнямаар ахлуулсан ажлын хэсэг тус албаны ажилтан, алба хаагчдад зориулсан мэргэжил, аргазүйн зөвлөгөө өглөө.

Тухайлбал, гамшгийн нөхцөл байдал, гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, гамшгаас хамгаалах улсын алба, мэргэжлийн ангийн дүрэм зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг олгосон юм.

2025/02/17
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/02/17
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/02/17
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ