Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн Халхгол сумын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -15…-20 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -8…-13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3...-2 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -8…-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 18, 19-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 18, 19-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 18-22-нд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -17...-22 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -10...-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө +3…-2 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -2…-7 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна.

Гал түймэр: 

Булган аймгийн Булган сумын Ачуут багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 20 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-гийн 3x4  хэмжээтэй модон хийцтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход ашиглалтад ороогүй амралтын газрын 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн эзэмшлийн “Minicab” загварын бага оврын ачааны автомашин, хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 19:23 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1х1 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багт хашаанд эзэнгүй айлын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 21:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 59 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр, эд зүйлийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт 5 дугаар багт гэр шатаж байна гэсэн тухай дуудлагыг 23:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 67 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр, эд зүйлийн хамт, 2х3 хэмжээтэй амбаар, 10 ширхэг боодлын өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Цас шаварт суусан: Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг баг ‘‘Өвөрнамшир” гэдэг газар /аймгийн төвөөс урд  зүгт 34 км, сумын төвөөс зүүн зүгт 15 км/ аймгийн төвөөс Цагаан хайрхан сум руу зорчиж явсан иргэн Ж-гийн эзэмшлийн 4 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 10:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Land Cruiser” загварын автомашин 3 зорчигчтой, “Harrier” загварын автомашин 5 зорчигчтой, “Prado” загварын автомашин 5 зорчигчтой, “Land Cruiser” загварын автомашин 5 зорчигчтой, “Harrier”  загварын  автомашин 5 зорчигчтой, “Prado”  загварын  автомашин 4 зорчигчтой, нийт 27 иргэн, 6 суудлын автомашинтай тус тус цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.

Бусад төрлийн осол /ажиллагаа/: Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Хар нүдэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, Баяннуур сумын төвөөс зүүн хойд зүгт 17 км, Дашинчилэн сумын төвөөс зүүн хойд зүгт 47 км/ Худгийн шавар цэвэрлэхээр орсон 1 хүн лаг шаварт шигдэж хөдөлж чадахгүй болсон тухай дуудлагыг 02.15-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, Баяннуур сумын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд, Цагдаагийн хэсэг, Эрүүл мэндийн төв, “Булган АЗЗА” ТӨХК-ийн нийт 30 гаруй хүн, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 1х1 метрийн харьцаатай /Ф1000/, 4 метрийн гүнтэй худгийн лаг шаварт биеийн бүсэлхий хэсэг хүртэл шигдсэн байсан иргэн Б/30 настай, эрэгтэй/-г 02.16-ны 15:40 цагт эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн. Эрүүл мэндийн төвөөс иргэний биеийн байдал тогтвортой, хэвийн гэж эргэн мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.