Дэвшүүлсэн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ шинэлэг, бүтээлч, инновацыг нэвтрүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги болон улсын нөөцийн ангиудад ажиллаж, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Сүүлийн жилүүдэд үндсэн болон тусгай зориулалтын, шуурхай албаны нийт 10 гаруй техник хэрэгслээр парк шинэчлэл хийж, алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх хүрээнд улсын болоод орон нутгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын олон талт ажлуудыг өрнүүлсэн байна.

Өнгөрсөн 2024 онд Онцгой байдлын газрын алба хаагчид 178 удаагийн гамшиг, аюулт үзэгдлийн дуудлагаар ажиллаж, 550 хүний амь нас, 1.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.

Энэ онд Эрдэнэцагаан,Түмэнцогт суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, Сүхбаатар, Дарьганга сум, ХХААГ, Эрүүл мэндийн газарт гамшгаас хамгаалах команд штабын сургууль, Баруун-Урт, Наран, Онгон суманд  бэлэн байдлыг үзлэгийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Мөн хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хүрээнд түймэр гарах эрсдэлтэй бүсэд амьдардаг иргэдэд зөвлөмж мэдээллийг тогтмол хүргэж,  хөдөлгөөнт  постыг гурван чиглэлд ажиллуулахаар төлөвлөжээ.

Хошууч генерал Г.Ариунбуян,  Алба хаагч бүр хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангаж, дэвшүүлсэн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ шинэлэг, бүтээлч, инновацыг нэвтрүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгоод, албаны хэмжээнд техникийн шинэчлэлт, хувцас хэрэгслийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгааг онцоллоо.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ