Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхоне Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -12…-17 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -7…-12 градус хүйтэн, Хангай нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 0…+5 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. -1…-3 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд Халх голын сав газраар, 17-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 15-19-нд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -15...-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -10...-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө +3…-2 градус, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 12:29 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй харуулын байрны шал, хураалгаатай цаасан хайрцаг тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багт хашаанд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 15:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход 500 гаруй боодлын өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багт автомашины бүхээгийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 15:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Beiben-ND4260BD” загварын зүтгүүр автомашины урд талын нэг дугуй шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 16:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 10х11, 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багт амбаар шатаж гэсэн дуудлагыг 17:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3х4 хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 18:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр, эд зүйлийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 20:38 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд амбаар дотор гал гарч байна гэсэн дуудлагыг 21:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 6х8 метрийн хэмжээтэй тахианы байр дотор өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бумбат 3 дугаар багт хашаанд хог шатаж, хашаа руу орсон тухай дуудлагыг 21:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь 49 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 1х1 метрийн хэмжээтэй хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/02/14
Шинэ мэдээНийт нутгийн дөрвөн хувьд нь өвөлжилт хүнд байна
2025/02/14
Шинэ мэдээСалхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
2025/02/14
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ