Албаны хэмжээнд хэрэгжүүлж байгаа бодлого, зорилтын талаар танилцууллаа

A- A A+

Дорнод аймгийн хэмжээнд өнгөрсөн 2024 онд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 183 удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын газар, анги, байгууллагын алба хаагчид 157 хүний амь нас, 2.5 тэрбум төгрөгийг эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Гамшгаас урьдчилан сэргийлэх хүрээнд ард, иргэд, аж, ахуйн нэгжид зориулсан 500 гаруй удаагийн өдөрлөг, дадлага, сургалтыг зохион байгуулж, 57.355 иргэнийг хамруулжээ.

Мөн алба хаагчдын сургалт, бэлтгэлийг тогтмол зохион байгуулж, ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг анги, салбар бүрт хийж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх дэд зөвлөлүүдийг байгуулан, үйл ажиллагаа явуулж байгааг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянг ажиллах үеэр танилцууллаа. 

Мөн ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тус аймгийн Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангид ажиллаж, алба хаагчдын санал сэтгэгдлийг сонссон юм. 

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, арга хэмжээ, дэвшүүлсэн зорилт, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн талаар танилцуулж, алба хаагчдад хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаад талархал илэрхийллээ.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ