Баян-Адрага, Норовлин сумдын нутгаар 10-15 см буюу хамгийн зузаан цасан бүрхүүлтэй байна

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Хэнтий аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа.

Нийт нутгаар цасны дундаж зузаан ихэнх нутгаар 3-7 см, Баян-Адрага, Норовлин сумдын нутгаар 10-15 см буюу хамгийн зузаан цасан бүрхүүлтэй байна.

    Аймгийн хэмжээнд 2024-2025 онд урьдчилсан байдлаар 18 сумын 89 багийн 6.5 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд  02 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар сумын нөөцөөс Өмнөдэлгэр, Баянхутаг, Мөрөн сумд 55 тн өвс, 5 тн тэжээлийг зарцуулж, 845 тн өвс, 517 тн тэжээлийн үлдэгдэлтэй байна.

  Мөн  Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн  анхдугаар хуралдаанаар 5 бүлэг 30 заалт ажил, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд 293.7 сая төгрөгийг батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм.

Энэ онд Монгол Улсын Шадар сайд, Хэнтий аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд тусгагдсаны дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх зургадугаар сард зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг танилцууллаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ