А.Золжаргал: Зөв дадал, хэвшил, мэдлэгтэй байх нь болзошгүй эрсдэлээс хамгаалах хамгийн том хөрөнгө оруулалт

A- A A+

 

Зүрхэндээ итгэлтэй зүсэндээ баясалтай

Амандаа билэг ерөөлтэй, сэтгэл цэвэр, итгэл дүүрэн яваарай хэмээх ерөөлийг ахмад А.Золжаргал ярицллагын үеэр дайсныг эхэнд онцолж байна. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Онцгой байдлын албыг сонгож, гамшгаас хамгаалах мэдлэг түгээх багш хэмээх алдрыг хүртэж байгаа түүнийг энэ удаагийн nematimes онцоллоо. Тэрбээр Гамшгаас хамгаалах сургалтын төв-116 дугаар ангид ахлах багшаар үүрэг гүйцэтгэж байна.

-Миний бие Архангай аймгийн Чулуут суманд дөрвөн хүүхэдтэй айлын ууган хүү болж мэндэлсэн. Хөдөө өвөө, эмээ дээрээ хурдан морь унаж, хонь хариулж, хүүхэд насаа өнгөрүүлсэн минь хамгийн сайхан дурсамж болон үлдсэн байна.  Нийслэлийн ерөнхий боловсролын 33 дугаар сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж, Зэвсэгт хүчний Зинет артлерийн 318 дугаар ангид ахлах түрүүч цолтойгоор 2000 онд цэргийн алба хааж байлаа. Улмаар 2000-2006 онд Эдийн засгийн дээд сургуульд маркетингийн менежер мэргэжил эзэмшиж, 2008 онд магистрын зэрэг хамгаалсан. Сургуулиа төгссөнөөс хойш их, дээд сургуульд багшилж, 180 гаруй шавийг бэлтгэсэн.

   -Аав шигээ цэргийн хүн болно доо гэсэн хүсэл, мөрөөдлийг тээж явсаар Онцгой байдлын байгууллагад ажиллах хувь тохиосон. Анх 2016 онд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хороонд заал зохион байгуулагчаар ажлын гараагаа эхэлж, 2018 оноос хүний нөөц, дотоод сургалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад  2022 оноос Гамшгаас хамгаалах сургалтын төв-116 дугаар ангид сургагч багш, ахлах багшаар томилогдон ажиллаж байна.

- Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв-116 дугаар анги нь 2016 онд НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв нэртэйгээр анх байгуулагдаж байсан түүхтэй. Ангийн хувьд 3D танхим, бага насны хүүхдийн сургалтын танхим, газар хөдлөлтийн танхим, гал унтраах сургалт, дадлагын танхим, утаат орчноос аврах ажиллагааны танхим, анхны тусламжийн танхим, аюулгүй өрхийн танхим гэсэн долоон танхимд  иргэд, олон нийтэд зориулсан гамшгаас хамгаалах анхан шатны мэдлэг, дадлагыг олгодог. Өдөрт дунджаар 100-150 иргэнд сургалт зохион байгуулна. Нэг танхимд 25 хүнээр тооцож, зургаан танхимдаа сургагч багш нар тус тусынхаа хичээлийг заадаг онцлогтой. Ингээд тооцохоор долоо хоногт 300-350 иргэнд, сард 1500 орчим буюу жилд дунджаар 16.000 иргэнд гамшгаас хамгаалах анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна.

-Тус ангид томилогдон ажилласнаас хойш ажилдаа мэргэших, чадварлаг сургагч багш болох зорилго тавьж, НҮБ, JICA, KOICA, Дэлхийн зөн, МУЗН зэрэг олон улсын байгууллагуудаас зохион байгуулсан сургалтуудад тогтмол хамрагдаж, туршлага судалж, ажлынхаа онцлогт тохируулан арга барилыг бий болгож байна. Миний хувьд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтыг голчлон заадаг. Газар хөдлөлтийн сургалтын танхим нь дэлхий дахинд болон манай улсад тохиолдож байсан томоохон газар хөдлөлтүүд, Улаанбаатар хотын газар хөдлөлтийн бичил мужлалын зураглал болоод биеэр мэдрэх чичирхийллийн тавцан, VR төхөөрөмжийг ашигладаг гэдгээрээ онцлогтой.  Хэзээ болохыг нь тодорхойлж, таамаглах аргагүй ч газар хөдлөлтийн аюулаас хүн бүр урьдчилан сэргийлэх боломжтой. Зөв дадал, хэвшил, мэдлэгтэй байх нь болзошгүй эрсдэлээс хамгаалах хамгийн том хөрөнгө оруулалт гэж хэлмээр байна.

-Яруу найраг, шүлэг зохиол унших хоббитой. Арван жилийн сурагч байхдаа чөлөөт бөхийн спортоор хичээллэдэг байсан минь спортын ямар ч төрлийг сонирхон тоглох эх суурийг тавьсан. Чөлөөт цаг гарвал мэдэхгүй, ойлгохгүй байгаа зүйлээ шимтэн сурах, бусдад өөрийн чадах бүхнээр туслахыг хичээдэг. Зарчимч байх, шударга байх, цаг барьдаг байх нь цэргийн хүнд байх ёстой хамгийн эхний шалгуур гэж ойлгодог. Хүндхэн хэрнээ хүндтэй энэ албанд үүрэг гүйцэтгэж, тэр дундаа багш хэмээх алдрыг хүртэн, мэдлэг, мэдээлэл түгээж байгаа минь хамгийн том “хүндэтгэл” юм даа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ажиллагааны шуурхай штаб удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна

 “Ажиллагааны шуурхай штаб” нь гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, аймаг, сум, дүүргийн Онцгой комиссын үйл ажиллагаанд мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хүн, хүч, хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, үүссэн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт хийж, шийдвэр гаргах арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Байгууллагын үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөр болоод хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гамшиг, ослын нөхцөл байдалтай танилцлаа

Он гарсаар дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1570 хүн, урьдчилсан байдлаар 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа. 

Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна

Дээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ.