ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд хурандаа Б.Энхтүвшин доктор, магистр, бакалаврын болон төрөл бүрийн судалгааны ажил бичих аргазүйн хөтөч “Судалгааны аргазүй” гарын авлагыг гаргаж, олны хүртээл болголоо.
Тус ном нь аюулгүй байдлын чиглэлээр судалгааны арга зүйд суралцагчид болон судлаачдад зориулагдсан бөгөөд төрөл бүрийн судалгаа, шинжлэх ухааны мэдлэг, онол, ойлголт, тоон болон статистик шинжилгээ зэргийг багтаасан байна.

Дэд хурандаа Б.Энхтүвшин нь бие даасан 4 бүтээл, хамтын 2 бүтээлийг эрхлэн гаргахын зэрэгцээ олон улсад бүртгэлтэй сэтгүүлд 4 бүтээл, судалгааны 35 өгүүлэл нийтлүүлж, 40 гаруй илтгэлийг хэлэлцүүлсэн юм.
2025/02/13
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/02/13
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/02/13
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ