Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Говьсүмбэр, Завхан, Төв, Сэлэнгэ, Орхон, Өвөрхангай, Увс, Хөвсгөл, Хэнтий аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -19…-24 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…-7 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -13…-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12,15-нд говь, тал, хээрийн нутгаар, 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 12-16-нд Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -16...-21 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -12...-17 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө +3…-2 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна.

Гал түймэр: 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 10х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 6х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Тамир багт боодлын өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн хашаанд хураалттай байсан 20 боодол өвс, иргэн М-ийн 5 ханатай гэрийн хойд хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Онгийн 13 дугаар багт баригдаж байгаа орон сууцны барилга шатаж байна гэсэн дуудлагыг 13:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход 15х20 метрийн хэмжээтэй баригдаж байгаа 8 давхар орон сууцны барилгын баруун урд хэсэг, баруун талын гадна пасадны 15х12 хэмжээтэй хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 17:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 15 метр.кв байрны үүдний хэсэгт хувцасны шүүгээ шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 13 хүн /том хүн-10, хүүхэд-3/ гаргасан. 

Булган аймгийн Дашинчилэн сумын Лах багийн “Шавар гэрийн ам” гэдэг газар /ангийн байрлалаас баруун урд зүгт 22 км/ айлын өвөлжөөнд хураасан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 18:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрынхан очиход 8 тн орчим /400 боодол/ хураасан өвс шатаж байсныг 6 цаг ажиллан унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён 10 дугаар багт иргэн Ц-ийн эзэмшлийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 23:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн эзэмшлийн 2 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Цас шаварт суусан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан 2 дугаар баг “Долоотын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 120 км, сумын төвөөс баруун урд зүгт 60 км/ Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлд зорчиж явсан суудлын автомашин /3 зорчигчтой/ эвдэрч цасанд суусан гэсэн дуудлагыг 15:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн С-ийн эзэмшлийн “Ranger-Пикап” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ цасанд сууж эвдэрсэн явах боломжгүй байсныг чирч Мөрөн сумын төвд 02.11-ний өдрийн 06:50 цагт авчирсан.

Бусад төрлийн осол /ажиллагаа/: Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат баг ‘‘Бор толгой’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 25 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/ Алдархаан сумаас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн О-ын эзэмшлийн автомашин голын мөс цөмөрч явах боломжгүй болсон тухай дуудлагыг 19:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Bongo” загварын ачааны автомашин голын мөс цөмөрч суусан байсныг татан гаргаж, хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ