ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг эх орондоо буцаж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян, ноён Зафер Атешт Элчин сайдаар ажиллах хугацаандаа гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлсэн юм.

Мөн хоёр улсын гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа 2005 онд эхэлсэн бөгөөд манай улсад тохиолдсон зуд болон дэлхийн нийтийг хамарсан "COVID-19" цар тахлын үед тусламж үзүүлж байсан улсуудын нэг нь Турк гэдгийг онцоллоо.

Цаашид Онцгой байдлын ерөнхий газар нь тус улсын Гамшиг, Онцгой байдлын удирдах газар (AFAD)-тай гамшгийн удирдлагын нэгдсэн систем, шинэ техник, технологи нэвтрүүлэх, Ойн ерөнхий газартай ойн түймэртэй тэмцэх сайн туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөөд байна.
2025/02/10
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/02/10
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/02/10
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ