Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Архангай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар, өдөртөө Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр -25…-30 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -20…-25 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -16…-21 градус, Алтайн өвөр говь, Эхийн голын баянбүрд орчмоор -6…-11 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -35...-37 градус, бусад хэсгээр -31...-33 градус, өдөртөө -21…-23 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд говь, тал хээрийн нутгаар 15-17 метр хүрч ширүүснэ. 9-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -23...-28 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -17...-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -3…-8 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.

Гал түймэр: 

Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгоны 6 дугаар баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 16:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 8х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 4х8 метрийн хэмжээтэй үүдний хэсэг, эд хогшлын хамт шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 27 дугаар хорооны Дарь-Эхийн 2 дугаар гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 21:10 цагт хүлээн авсан.Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг  очиход иргэн Э-ын хашаанд 2х3 метрийн хэмжээтэй задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 23:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 6х8 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн ариун цэврийн өрөөний хана хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 4 дүгээр баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 03:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 4х3 метрийн хэмжээтэй байшингийн тааз, урд талын хана шатаж байсныг  ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ажиллагааны шуурхай штаб удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна

 “Ажиллагааны шуурхай штаб” нь гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, аймаг, сум, дүүргийн Онцгой комиссын үйл ажиллагаанд мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хүн, хүч, хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, үүссэн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт хийж, шийдвэр гаргах арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Байгууллагын үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөр болоод хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гамшиг, ослын нөхцөл байдалтай танилцлаа

Он гарсаар дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1570 хүн, урьдчилсан байдлаар 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа. 

Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна

Дээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ.