Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн хуралдаанд оролцож, мэдээлэл хийлээ

A- A A+

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2025 оны анхдугаар хуралдаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг нар оролцож, зөвлөлийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаа нар холбогдох чиглэлээр мэдээлэл өгсөн юм.

Хуралдаанд оролцсон зөвлөлийн гишүүд энэ онд нийслэлийн хэмжээнд тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, холбогдох төсөв зардлыг хэлэлцэн төлөвлөгөөг баталлаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлөөс нийслэлийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн оролцоог нэмэгдүүлж, дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх зэрэг шат дараатай арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар боллоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ