Онцгой байдлын ерөнхий газраас Мал эмнэлгийн ерөнхий газарт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг ирэх гуравдугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан хоёр талын уулзалтыг зохион байгууллаа.
Энэ үеэр ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням сургуулийн бодлого, шийдвэр, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, сургуулийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцсон юм.

Мөн төв, орон нутгийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн албаны удирдлага, холбогдох мэргэжилтнүүдэд сургуулийн зохион байгуулалтын талаар танилцуулж, бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллахыг үүрэг болголоо.
.jpg)
2025/02/05
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/02/05
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/02/05
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ