Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Ховд аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -22…-27 градус, Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -16…-21 градус, Алтайн өвөр говиор -2…-7 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар -6…-11 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд Хангайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, 8-нд Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 06-10-нд Салхи ихэнх хугацаанд хойноос секундэд 6-11 метр, 6-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 7-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 6-нд нутгийн төв хэсгээр, 7-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -26...-31 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -23...-28 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -5…-10 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -11...-16 градус, бусад нутгаар шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -18...-23 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангай 7 дугаар баг, худалдааны гудамж 337 тоот /аймгийн төвөөс зүүн урд зүгт 237 км, ангийн байрлалаас баруун хойд 2.5 км/ гал гарч байна гэсэн дуудлагыг 08:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн эзэмшлийн 40х12 метрийн хэмжээтэй нийтийн байрны баруун хойд хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваа багт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “VOLVO FH-480” загварын өөрөө буулгагч автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн П-гийн 6х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2 дугаар давхар, эд зүйл, дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд байрны гадна хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 18:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Сийрст багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 18:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 8x9 метрийн хэмжээтэй байшин дотор эд зүйл шатаж байсныг ажиллан унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 03:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 3х3 метрийн хэмжээтэй шахмал түлш борлуулах цэгийн амбаар, 6х12 метрийн хэмжээтэй барилгын материалын дэлгүүрийн зүүн хойд хэсэг хайрагдсан байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Цас шаварт суусан: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран баг "Дөтийн даваа" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 45 км, сумын төвөөс зүүн зүгт 45 км/ Бигэр сумын төвөөс Есөнбулаг сумын чиглэлд зорчиж явсан автомашин цасанд суусан тухай дуудлагыг 20:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын Есөнбулаг сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход “Hiace” загварын автомашин 2 зорчигчтой цасанд суусан байсныг 40 минут ажиллан татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/02/05
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2025/02/05
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2025/02/05
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ