Төслийн хэрэгжилт болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян БНФУ-ын “Сабена техникс хеликоптерс” группийн Цэргийн экспортын асуудал хариуцсан захирал ноён Жонатан Коссон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар талууд Монгол Улс, БНФУ-ын Засгийн газар хоорондын байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхыг бэхжүүлэх” хоёрдугаар шатны төслийн хэрэгжилт болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. 


Хоёр шатны төслийн үр дүнд анхны нислэг 2022 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр хийгдэж, улмаар  2025 оны  нэгдүгээр сарын 31-ний байдлаар149 удаагийн нислэгээр 202 иргэнийг тээвэрлэн, эмнэлгийн тусламж үзүүлж, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгөөд байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ