Онцгой байдлын байгууллагын 2025 оны сургуулийн жилийн нээлт боллоо

A- A A+

Онцгой байдлын байгууллага 2025 оны сургуулийн жилдээ алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэх, сурч хөгжих, мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэших, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлээ хангах зорилгоор сургуулийн жилийн нээлтийг өнөөдөр нэгдсэн журмаар зохион байгууллаа. 

Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүний 2025 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу хүний нөөцийг хөгжүүлэх дотоод сургалт, семинар, дадлага, сургууль, алба хаагчдыг мэргэшүүлэх, мэргэжил олгох сургалт, алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх спортын тэмцээн уралдаан, гадаад улс орон олон улсын байгууллагатай хамтарсан сургалт  зэрэг нийт 69 төрлийн сургалт, дадлагыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Сургалт бэлтгэлийг  “Онцгой байдлын албаны сургалтын бодлого”, “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах ерөнхий журам”, “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг  шалгаж үнэлэх заавар”, “2025 оны сургуулийн жилийн удирдамж” зэрэг сургалтын үндсэн баримт бичгийг хэрэгжүүлэх, алба хаагчдын өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх сургалтын хөтөлбөрийг тухайн орон нутгийн газар зүйн байршлаас хамаарсан аюул, ослын нөхцөл байдалтай уялдуулан боловсруулж, сургалт бэлтгэлийг онол, дадлага хослуулан зохион байгуулна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ