ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Яаап Вэн Хайердэнг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян НҮБ-ын суурин зохицуулагчаар томилогдсонд баяр хүргээд Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, онцлог, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP), Хүүхдийн сан (UNCEF), Гамшгийн эрсдэлийг бууруулах газар (UNDRR), Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах алба (OCHA), Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлэг (INSARAG), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO), Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM), Хүн амын сан (UNFPA), Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) зэрэг НҮБ-ын системийн агентлагуудтай хамтран ажиллаж байна.
Цаашид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, Тогтвортой хөгжлийн зорилтууд, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээ болон Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ зэрэг баримт бичгүүдийн уялдаа, хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах талаар санал солилцлоо.

2025/01/30
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/01/30
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/01/30
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ