Олон улсын хүмүүнлэгийн багийн хуралдаанаар цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагчийн газар хамтран ахалдаг олон улсын Хүмүүнлэгийн багийн 2025 оны анхдугаар хуралдаан боллоо.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Яаап Вэн Хайердэн нар оролцож үг хэлсэн юм.

 Хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гамшгийн үед шуурхай хариу арга хэмжээ авах, эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааны тогтвортой байдлыг хамгаалах, гамшгийн дараа үед хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд Хүмүүнлэгийн багийн хамтын ажиллагаа, зохицуулалт, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэдэг. Монгол Улсад 2023-2024 оны өвөл тохиолдсон зуд нь нийт нутгийн 58 хувийг хамарсан бөгөөд 8.1 сая мал хорогдсон тооцоо гарсан. НҮБ-ын Хүмүүнлэгийн баг нь зудын хариу арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэн, НҮБ-ын  Хүмүүнлэгийн багаас 10.6 сая ам.доллар зарцуулж, 66.865 иргэнд чиглэсэн тусламж үзүүлснийг цохон тэмдэглэмээр байна. Үүнд боловсрол, хоол тэжээл, санхүүгийн тусламж, жендерт суурилсан болон бэлгийн хүчирхийллээс хамгаалах зэрэг олон талын үйл ажиллагааг явуулсан” хэмээн онцлон тэмдэглэлээ.

        Хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газар, улсын Онцгой комиссоос өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, цаг агаарын төлөв, цасан бүрхүүлийн тогтоц, зудын эрсдэлийн үнэлгээ, малын хоргодол болон НҮБ-аас КАДРИ-ийн зөвлөмж, зудын хариу арга хэмжээний төлөвлөгөөний талаар танилцуулга хийж, хүмүүнлэгийн багийн цаашдын харилцан ажиллагааны талаар санал солилцлоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ