Бүтцийн нэгжийн дарга нарын гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр тус газрын бүтцийн нэгжийн дарга нарын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа. 

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий үндэсний тогтолцоог бий болгох” зорилтыг дэвшүүлж, сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагын реформ хийх арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж байна.

 Мөн Шадар сайдын  2024 оны 05 дугаар  сарын 03-ны өдрийн 05 дугаар тушаалаар “Онцгой байдлын байгууллагын стандарттай хөгжлийн стратеги-2030” баримт бичгийг батлуулан, хэрэгжүүлж байгаа юм.

Тиймээс эдгээр баримт бичгүүдийн хэрэгжилт болоод Онцгой байдлын байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны биелэлтийг хангаж ажиллахыг үүрэг болгоод ажлын амжилт хүслээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ