Хүчтэй салхи шуурга болон уруйн үер, аадар бороо зэрэг үзэгдлүүд нь хамгийн олон удаа болсон байна

A- A A+

 Цаг уурын гаргасан уур амьсгалын жилийн тойм мэдээллээр өнгөрсөн 2024 онд улсын хэмжээнд 104 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл болсноос аюултай үзэгдэл 95 удаа, гамшигт үзэгдэл 13 удаа болж үүний улмаас 3 хүн амь насаа алдаж, 3.058.998 толгой мал хорогдсон байна.

Мөн улсын чанартай авто зам, гүүр 13,  эрчим хүчний дөрвөн шон, 108 гэр нурсан бол барилгын дээвэр хуурч унасны улмаас  10.374 хашаа эвдэрч, шороон шуурганд таван автомашины шил, 3.0 га тариалангийн талбай өртөж, нийт 3.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Харин  нийт 15 төрлийн аюулт болон гамшигт үзэгдэл болсноос хүчтэй салхи шуурга болон уруйн үер, аадар бороо, мөндөр, аянга цахилгаан зэрэг үзэгдлүүд нь хамгийн олон удаа болсон нь нийт аюулт, гамшигт үзэгдлийн 11-27 хувийг эзэлж байна. 

Аюултай үзэгдлийг цаг агаарын нөхцөл, хамрах газар нутаг, үргэлжлэх хугацаагаар нь фронтын болон конвекцийн гаралтай гэж ангилдаг бөгөөд фронтын гаралтай аюултай болон гамшигт үзэгдэл нь конвекцийн гаралтай аюулт, гамшигт үзэгдлээс илүү олон удаа ажиглагджээ. 

Эх сурвалж: Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааний хэлтэс, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ