Хүн бүр бага байхдаа эмч болж тоглож, эмч болохыг мөрөөддөг байсан гэхэд хилсдэхгүй. Цагаан халадтай цэмцгэр нэгэн ямарч өвчнийг анагаагч ид шидтэн мэт дотно сэтгэлийг төрүүлдэг. Онцгой байдлын байгууллагад ч энэ мэргэжлийн үнэ цэнийг мэдрүүлж яваа олон залуус үүрэг гүйцэтгэж байна. ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн уламжлалтын их эмч, ахмад Х.Галсанжамц бол тэдний төлөөлөл юм. Тиймээс энэ удаагийн “Nematimes” булан түүнийг онцолж байна.
-Миний бие Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд айлын ууган хүү болж мэндэлсэн. Сумынхаа ерөнхий боловсролын сургуулийг 2011 онд төгсөж, тус ондоо Өвөр монголын Өөртөө Засах орны Ордос хотод уламжлалт анагаах ухааны эм найруулга эмчилгээний ангид дөрвөн жил суралцаж, улмаар 2016-2019 онд Шинэ анагаах ухааны их сургуульд их эмч мэргэжлийг эзэмшсэн. ДХИС-ийн Хууль сахиулах удирдлагын академид 2024 оноос магистрантаар суралцаж байна.
-Онцгой байдлын албанд ес дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Анх 2016 онд ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангид сувилагчаар ажлын гараагаа эхлүүлж, 2019 оноос уламжлалтын их эмчээр ажиллаж байгаа. “Онцгой жаргалант” сувилал нь Онцгой байдлын байгууллагын алба хаагч болон ар гэрийнхэнд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, уламжлалт анагаах ухааны эмчилгээнд хамруулж, нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ажлын онцлогоос шалтгаалаад алба хаагчдын хувьд өвчлөл өөр, өөр. Ихэвчлэн улирлын чанартай уламжлалт анагаах ухааны нэг засал болох хануур эмчилгээнд хэвтэн эмчлүүлэгчдийн дийлэнх хувь нь хамрагддаг. Нүүр дүүрэн инээмсэглэл тодруулаад баярлалаа эмчээ гээд урмын үг хайрладаг болохоор мэргэжилдээ эзэн байхын төлөө үргэлж хичээдэг.
-Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын үед манай сувилал нь хамгийн анхны нислэгээс эхлээд 42 удаагийн нислэг, гурван удаагийн галт тэргээр ирсэн иргэдийг хүлээн авч, 870 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлсэн. Сайн удирдлага, хамт олны хүчээр энэхүү ажлын ард гарч, олон ч зүйлийг суралцаж байлаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар хэрэгжсэн Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагааны ажлын хэсэгт 2021-2024 онуудад ажиллаж, 40-90 хоногийн хугацаатайгаар үүрэг гүйцэтгэсэн. Өглөөний ургах нарнаас эхлээд үдшийн бүрий хүртэл үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах үүргийг гүйцэтгэдэг байлаа. Олон хоногоор усанд орчинд үүрэг гүйцэтгэж байгаа бие бүрэлдэхүүний аюулгүй байдал нэгдүгээрт гэдэг зарчмыг баримталж ажилласнаар ямар нэгэн алдаа, эндэгдэл гараагүй, зорьсон үүргээ амжилттай баг хамт олноороо гүйцэтгэсэн.

-Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран 2021 онд Архангай аймагт зохион байгуулсан “Хангай-21”, 2022 онд Баянхонгор аймагт болсон “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага, туршлага солилцох үйл ажиллагаа, 2023 онд олон улсад үүрэг гүйцэтгэх эмнэлгийн яаралтай тусламжийн баг байгуулах олон улсын хамтарсан сургалтад тус тус оролцож, туршлага солилцож, өөрийн орны хэмжээнд тэр дундаа Онцгой байдлын байгууллагаас эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг хэрхэн үзүүлж байгаа талаар хээрийн эмнэлэг дэлгэж, дууриалган үзүүлэх дадлага сургуулийг хийсэн. Тухайлбал, “Говийн чоно-2022” гамшгийн хор уршгийг арилгах, олон улсын сургалт, дадлага сургуулийн үеэр анх удаа гамшгийн үеийн II шатлалын хөдөлгөөнт хээрийн эмнэлгийг дэлгэж, нисдэг тэргээр агаараас аврах ажиллагааны дадлага, сургуулийг хийсэн гэдгээрээ онцлогтой.
-Гар бөмбөгийн спортоор хичээллэж, уралдаан, тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Мөн байгалийн гэрэл зураг дарах хоббитой. Эх орныхоо аюулгүй байдал, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хос тангараг өргөж, Онцгой байдлын баатарлаг залуустай хамтран үүрэг гүйцэтгэж байгаа минь миний бахархал. Та бүхэндээ эрүүл энхийн дээдийг хүсэн ерөөе.
2025/01/29
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/01/29
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/01/29
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.