Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, төвийн аймгуудын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -22…-27 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -17…-22 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -15…-17 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 29-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, 30-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 31-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар, 02 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр, 02-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд Халх голын сав газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 27, 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -28...-33 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 13:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 22 том хүн , хүүхэд 2 нийт 25 иргэнийг гаргасан.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд цайны газарт цахилгаан төхөөрөмж шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 14:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 2х4 метрийн хэмжээтэй гал тогооны өрөөнд мах шарагч шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт үйлчилгээний төвд бэлэн хувцасны лангуу шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 16:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн бэлэн хувцасны лангуу шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар, иргэн Х-гийн 1.2х1.6 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн “25-р зөрлөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 9 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 154 км-т/ ачааны автомашинд ачсан нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 21:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход Замын-Үүд сумын чиглэлд нүүрс тээвэрлэж байсан иргэн Б-гийн ND-4250 загварын зүтгүүрийн тэвшний 6 дугуй, мөн 25 тонн нүүрс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд Суудлын автомашин авто замын хажуугийн гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж 2 хүн автомашины бүхээгт хавчуулагдсан тухай дуудлагыг 01.28-ны өдрийн 01:13 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/, Э /20 настай эрэгтэй/ нар “Кровн” загварын автомашинаар зорчиж явахдаа гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж автомашиныхаа эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг 45 минут ажиллаж эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн.
Цас шаварт суусан: Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн "Элсний хаяа" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн өмнөд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.27-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь 60 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О Увс аймгийн Зүүнговь сумаас Баруунтуруун сумын чиглэлд “Galloper” загварын суудлын автомашинаар зорчиж яваад цасанд суусан байсныг 1 цаг 20 минут ажиллаж татан гаргасан.
Бусад төрлийн осол /ажиллагаа/: Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр багийн "Мөнгөн давалгаа" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 140 км, сумын төвөөс урд зүгт 20 км/ Наранбулаг сумаас Улаангом чиглэлд зорчиж байсан 6 зорчигчтой суудлын автомашин Хяргас нуурт, урд 2 дугуй нь мөсөнд цөмөрч орсон тухай дуудлагыг 01.26-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн О-гийн эзэмшлийн “Prius-30” загварын суудлын автомашин нуурын эргээс 300-400 м зайд мөсөнд цөмөрч нуурын усанд бүхэлдээ орсон байсныг 5 метрийн гүнээс татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/01/28
Шинэ мэдээ“Ажиллагааны шуурхай штаб” нь гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, аймаг, сум, дүүргийн Онцгой комиссын үйл ажиллагаанд мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хүн, хүч, хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, үүссэн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт хийж, шийдвэр гаргах арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
2025/01/28
Шинэ мэдээОн гарсаар дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1570 хүн, урьдчилсан байдлаар 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.
2025/01/28
Шинэ мэдээДээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ.