АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Калифорнид саяхан гарсан ой, хээрийн түймрийг мужийн ой, усны менежментийн бодлоготой холбон тайлбарлалаа.
Тэрээр мужийн захирагч Гэвин Ньюомын бодлогыг шүүмжилж, байгаль орчны зохицуулалт нь усны хомсдолд хүргэж, гал түймэртэй тэмцэх ажилд нөлөөлсөн гэж үзжээ.

Тухайлбал, Калифорнийн ой модоор бүрхэгдсэн газрын нэлээд хэсэг нь холбооны удирдлагад байдаг бөгөөд энэ нь муж улсын эдгээр газруудад тавих хяналтыг хязгаарладаг байна.
Мөн ховордсон загасны төрөл зүйлийг хамгаалахад чиглэсэн усны бодлого нь гал түймэртэй тэмцэх хүчин чармайлтаас усыг өөр тийш нь эргүүлэхэд хүргэсэн гэж мэдэгджээ. Энэхүү мэдэгдлийг баримт шалгагчид үгүйсгэж, байгаль орчны дүрэм журам нь гал түймэртэй тэмцэх чадавхд нөлөөлж усны хомсдол үүсгээгүй гэж тайлбарласан.

Харин Калифорнид гарсан түймрийн гол хүчин зүйл нь ой мод, усны буруу менежмент гэхээсээ илүү цаг агаарын эрс тэс нөхцөл, удаан үргэлжилсэн ган гачиг, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа аж.
Эх сурвалж: CNN news
Орчуулсан: Б.Гэрэлзаяа
2025/01/26
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/01/26
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/01/26
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ