Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний дөрвөн төрөлд 548 тамирчин оролцож байна

A- A A+

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Дронекон-2025” нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд өнөөдөр эхэллээ.

Тус тэмцээнд нийт 548 хүн оролцож байгаа бөгөөд Онцгой байдлын байгууллагаас 18 алба хаагч ур чадвараа сорьж байна.

Тэмцээн мэргэжлийн, сонирхогчдын, тоглоомын, өөрөө угсрах гэсэн дөрвөн төрлөөр явагдаж, аваргуудаа шалгаруулна. Ташрамд дурдахад, Монгол Улсад 10.000 орчим нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн мэргэжлийн болон сонирхогчийн нисгэгчид байдаг байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ