Алслагдсан бүсэд оршдог анги, салбаруудад старлинк төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газар “Юнител” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд интернэтийн шилэн кабель татагдах боломжгүй алслагдсан бүсэд оршдог Онцгой байдлын байгууллагын зарим анги, салбарт старлинк төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Ингэснээр гамшиг, ослын үеийн болон урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.

Ташрамд дурдахад,  өнгөрсөн 2024 онд  Онцгой байдлын байгууллагын салбар, нэгжийн холбоо зохион байгуулалтын бэлэн байдлыг дээшлүүлэх хүрээнд холбоо, зарлан мэдээллийн 13 нэр төрлийн 634 ширхэг холбооны техник хэрэгслээр радио холбооны тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүллээ. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ