Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан, Ховд, Хөвсгөл аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -21…-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр -15…-20 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр -11…-16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3…-2 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Үдээш хойшдоо цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. -5…-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25, 26-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 16-18 метр, 28-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -42...-47 градус, өдөртөө -28...-33 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -22...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -11…-16 градус, бусад нутгаар шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -16...-21 градус хүйтэн байна.

Гал түймэр: 

Хэнтий аймгийн Дархан сумын Хараат 2 дугаар баг “Баянбулаг” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км, Бор-Өндөр сумын төвөөс зүүн хойд зүгт 14 км/ малчин Ц-гийн малын өвөлжөө, саравч шатаж байна гэсэн дуудлага 01.23-ны өдрийн 14:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь 49 дүгээр ангийн алба  хаагчдыг очиход иргэн Ц-гийн эзэмшлийн малын өвөлжөөний ойролцоо 3 га орчим талбайд дэрс шатаж байсныг ажиллан унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 4 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 15:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн эзэмшлийн 5 ханатай гэр, эд зүйлийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн тухай дуудлагыг 01.23-ны өдрийн 23:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход 8x10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдаж байгаа барилгын дээвэр дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 01:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход баригдаж байгаа 9 давхар барилгын дээвэр дээр 50х60 метрийн хэмжээтэй дулаалгын хучлага шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд 2 давхарт утаатай байна гэсэн дуудлагыг 05:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход тухайн байрны хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Цас шаварт суусан: Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр баг "Дөтийн даваа" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 135 км, сумын төвөөс зүүн зүгт 45 км/ Цогт сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 2 зүтгүүр автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.23-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын Цогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Beiben-ND42506”, "Beiben North Benz-ND4257" загварын автомашин 2 зорчигчтой цасанд суусан байсныг 4 цаг ажиллан татан гаргаж, хүлээлгэн өгсөн.

Бусад төрлийн осол /ажиллагаа/: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Гахайн даваа” гэдэг газар, Дэлгэрмөрөн голд /аймгийн төвөөс урд зүгт 7 км, сумын төвөөс зүүн зүгт 45 км/ голын мөс цөмөрч суудлын автомашин мөсөнд цөмөрсөн дуудлагыг 01.23-ны өдрийн 13:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход ''ML320'' загварын суудлын автомашин Дэлгэрмөрөн голын мөсөнд зүүн талын 2 дугуйгаараа цөмөрч орсон байдалтай байсныг 2 цаг 7 минут ажиллан татан гаргаж, иргэн Э-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ажиллагааны шуурхай штаб удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна

 “Ажиллагааны шуурхай штаб” нь гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, аймаг, сум, дүүргийн Онцгой комиссын үйл ажиллагаанд мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хүн, хүч, хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, үүссэн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт хийж, шийдвэр гаргах арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Байгууллагын үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөр болоод хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гамшиг, ослын нөхцөл байдалтай танилцлаа

Он гарсаар дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1570 хүн, урьдчилсан байдлаар 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа. 

Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна

Дээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ.