Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр -14…-19 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -6…-11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4…-1 градус, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25...-27 градус, бусад хэсгээр -17...-19 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд нутгийн зарим газраар, 25, 26-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -28...-33 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -21...-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус , өдөртөө -11…-16 градус, бусад нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -16...-21 градус хүйтэн байна.

Гал түймэр: 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 23:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гадна хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 27 дугаар хороонд байр шатаад байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 07:00 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 53 м.кв 3 өрөө байрны 12 м.кв жижиг өрөөнд эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Нарлаг багт зочид буудлын өрөөд гал гарч байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 11:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-гийн зочид буудлын 2 дугаар давхарт 6 м.кв ажилчдын өрөөний хана шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 12:42 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн “Shaanxi Shacman M3000” загварын ачааны автомашины бүхээг хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн “Дөрөв жаран нэг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 20 км, сумын төвөөс зүүн хойд зүгт  8 км/ өвс шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 13:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн хураалттай 2000 боодол өвс бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Өлзийт багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 15:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр, 5х6 метрийн хэмжээтэй зуны байшин тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Н /79 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 17:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн И-гийн 5 ханатай гэрийн тооно хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 18:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 120 м.кв 5 өрөө байрны 20 м.кв унтлагын өрөөнд эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 55 иргэн /47 том хүн, 8 хүүхэд/-ийг аюулгүй бүсэд гаргасан.

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 10х15 метрийн хэмжээтэй байшингийн 2х2 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний тааз хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 21:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн З-гийн 7х5 метрийн хэмжээтэй сэндвичэн байшин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 21:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй харуулын байрны доор хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Дух нарс” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 155 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км, Хялганат тосгоноос зүүн хойд зүгт 25 км/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 22:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Хангал сумын Хялганат тосгон дахь 50 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн “Isuzu Forward” загварын 300 боодол өвс ачсан ачааны автомашины бүхээгийн хойд хэсэг, 100 орчим боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Сургалтын тоо 21 хувиар, сургалтад хамрагдсан хүний тоо 53.5 хувиар өссөн байна

Түүнчлэн 100 мянган хүн амд харьцуулсан сургалтын хүртээмж өмнөх оноос 51.8 хувиар нэмэгдсэн бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хамрагдалт өмнөх онтой харьцуулахад 8.36 хувиар өссөн байна.

Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг

Түгээмэл тохиолдох 10 гамшгийн аюулыг сонгож, Монгол Улсын газар нутгийн хэмжээнд аюулын өртөх байдлаар авч үзвэл газар хөдлөлтийн аюул (500 жилийн эргэн тохиох магадлалаар) хамгийн эхэнд эрэмблэгдэж байна. Дараа нь хохирол багатай ч тохиолдох магадлалаараа аянга орж байна. Тэгээд ган, зуд гээд үргэлжилнэ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв

Сарын эхээр нутгийн зүүн хагаст, мөн нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хүйтэн жиндүү, салхи шуургатай, тогтворгүй цаг агаар зонхилох тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.