Зудын үнэлгээгээр зургаан аймгийн 23 сум цагаан зудтай байна

A- A A+

Цаг уурын байгууллагаас Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 6 аймгийн 23 сум цагаан зудын, 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу байна. 

Баян-Өлгийн Сагсай, Увсын Ховд, Түргэн, Сагил, Малчин, Тэс, Зүүнговь, Хяргас, Тариалан, Улаангом, Наранбулаг, Ховдын Дарви, Завханы Тэс, Цагаанчулуут, Отгон, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Сантмаргац, Баянхонгорын Баянбулаг, Хүрээмарал, Бөмбөгөр, Галуут, Сэлэнгийн Хүдэрт цагаан зудын. 

Баян-Өлгийн Баяннуур, Алтай, Булган, Увсын Бөхмөрөн, Завхан, Давст, Цагаанхайрхан, Баруунтуруун, Зүүнхангай, Ховдын Булган, Ховд, Үенч, Дөргөн, Мянгад, Чандмань, Зэрэг, Алтай, Завханы Ургамал, Завханмандал, Сонгино, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Шилүүстэй, Тэлмэн, Баянтэс, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Баянхонгорын Бууцагаан, Жаргалант, Заг, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ (Хатгал), Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Ерөө (Бугант), Дархан-Уулын Хонгор, Дундговийн Адаацаг, Дорнодын Халхголд цагаанаар зудархуу байна.

Эх сурвалж:  Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ