Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн хүрээнд ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, ОХУ-ын “Газопровод Союз Восток” ХХК-ийн орлогч захирал А.А.Середа, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн “Эрдэнэс Газ” төслийн зохицуулагч П.Батаа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар байгалийн хий дамжуулах хоолойн аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авч ажиллах талаар санал солилцсон юм.

Мөн хяналт шалгалтыг зохион байгуулах чиглэлээр зөвлөлдөж, төслийн хүрээнд боловсруулсан эрсдэлийн үнэлгээ болон гамшгаас хамгаалах төлөвлөгөөг танилцууллаа.
2025/01/17
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/01/17
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/01/17
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ