Гэр хорооллын авто замын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан, технологийн зөвлөл, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын  Улаанбаатар хотын гэр хорооллын авто зам, гудамж талбайн эмзэг нөхцөлийн судалгааг энэ удаад  онцлон хүргэж байна.

Судалгаанд дурдсанаар Улаанбаатар хотын иргэдийн 180 гаруй мянган өрх гэр хороололд амьдардаг.  Гэр хороолол нь 232.06 км2 талбайг эзэлдэг бөгөөд өнөөгийн байдлаар ашиглагдаж байгаа зам, гудамж талбайгаар зорчиход гэр хорооллын 10 хувь нь буюу 20 гаруй км2 талбай нь хаалттай, том оврын аврах, гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин зорчих, эргэх, очих боломжгүй, хаягжилт байхгүй, үерийн усанд өртөмтгий зэрэг эмзэг байдалд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлжээ.

Мөн гал унтраах автомашин зорчих боломжгүй хаалттай зам, мухар гудамжны судалгааг нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд хийж, машин очих боломжгүй, мухар гудамж, үерийн аманд буусан, үерт автах магадлалтай, өндөр хүчдэл дор буусан, машин эргэх боломжгүй, мухар, үерийн даланд байрласан, гудамж нарийсгасан, зам хааж сунгаж хашаа барьсан, өндөрлөг газарт буусан зэрэг 396 байршлыг тодорхойлон гаргалаа. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ