Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:  Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн төв хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24…-29 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр -16…-21 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -7…-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-2 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.

   Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 3-8 метр.

Төлөв байдал: 18-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орно. Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 13-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.  Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -25...-30 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -27....-32 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Гал түймэр: 

Өмнөговь аймаг, Даланзадгад сум гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 15:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 19 хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 02:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 4х7 метрийн хэмжээтэй байшин шатсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 05:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна

Дээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ. 

Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Нийт дуудлагын 95 нь обьектын гал түймэр, 11 нь ой, хээрийн түймэр, 4 нь шар усны үер, 1 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл,  10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн орлогч, штабын дарга нарын чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа

ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газраас төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын газар, хэлтсийн орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэргэдэх ангийн штабын дарга, улсын нөөцийн ангийн захирагч, салбарын дарга, цэгийн эрхлэгч нарын чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа.