Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -24…-29 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -18…-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр -11…-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25...-27 градус, бусад хэсгээр -20...-22 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 18-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 18-нд Монгол-Алтайн уулсаар, 19-нд нутгийн зарим газраар, 20-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 17-оос 21-ийг хүртэл Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -21...-26 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө +2…-3 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 08:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 08:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 5х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 12:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд орцонд утаа гараад байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 12:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 3 өрөө байрны жижиг өрөө, угаалгын өрөө шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 29 иргэн /17 том хүн, 12 хүүхэд/-ийг аюулгүй бүсэд гаргасан.
Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 14:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд баригдаж байгаа барилга дотроос утаа гараад байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 14:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход 21х17 метрийн хэмжээтэй 2 давхар объектын 1 дүгээр давхарт хураалттай барилгын материал шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 18:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн “Kia Bongo-3” загварын бага оврын ачааны автомашины хөдөлгүүр хэсэг, иргэн М-ийн “Hyundai Sonata” загварын суудлын автомашин, 8x8 метрийн хэмжээтэй гарааш тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 19:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй харуулын байр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Цас шаварт суусан: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Зорголын гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 244 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/ автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.16-ны өдрийн 05:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь 75 дугаар ангийн алба хаагчдыг очиход Мөнгөнморьт сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Б-гийн “Toyota Prius-30” загварын 6 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж, татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/01/16
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/01/16
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/01/16
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.