Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид тэргүүллээ

A- A A+

Нийслэлийн хүрээний гал түймэр унтраах, аврах ангиудын дунд зохион байгуулсан “Ажил мэргэжлийн аварга 2025” тэмцээний аваргууд тодорч, шагналаа гардан авлаа.

 Тэмцээний нийлбэр дүнгээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид тэргүүлж, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид удаалсан байна.

 Мөн  албан тушаалын төрөл бүрээр шилдгүүдийг шалгаруулсан бөгөөд “Гал түймэр унтраах, аврах ангийн захирагчийн төрөлд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал тйүмэр унтраах, аврах 30 дугаар ангийн захирагч, ахмад Б.Нармандах, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн төрөлд Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа О.Мөнхбат,  Салааны захирагчийн төрөлд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагч дэслэгч Э.Лувсанням, дуудлага хүлээн авагчийн төрөлд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлагч  Н.Номин,  гал сөнөөгчийн төрөлд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Ганбаяр, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34-р ангийн гал сөнөөгч Ч.Доржготов нар тус тус шалгарч, бусдыгаа манлайллаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Дадлага сургуульд 5052 ажилтан, албан хаагч, 401 техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ