Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Говьсүмбэр аймгийн Онцгой комиссын гишүүдтэй уулзалт хийж, Онцгой байдлын газар болон Шуурхай штабт ажиллалаа.
Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл ажил, отор нүүдлийн нөхцөл байдал, цаг агаарын болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах чиглэлээр орон нутгаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлт, хариу арга хэмжээний зохион байгуулалттай танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид өнгөрсөн 2024 онд 56 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 180 иргэний амь насыг аварч, аж ахуйн нэгж, байгууллагын 689 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. Эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 2023 онтой харьцуулахад 42.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.Түүнчлэн гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт аймгийн хэмжээнд нийт 728 алба хаагч хамрагдаж, хангалттай дүгнэгдсэн байна.

Харин аймгийн хэмжээнд 2024-2025 оны мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 89.9 хувьтай хангагджээ.
Тодруулбал, аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 54 хувь, сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 89.5 хувь, малчдын түвшинд өвс тэжээлийн бэлтгэл хангалт 80.7 хувьтай байна.

Отрын бүс нутагт гурван аймгийн 147.0 мянган толгой мал өвөлжүүлэхээр тогтсон. 2025 оны 1-р сарын 08-ний өдрийн байдлаар отроор өвөлжиж байгаа гадны аймаг сумдын малчин байхгүй байна.
Гоц халдварт хонины цэцэг, бог малын мялзангийн тандалт судалгааг зургаан идэвхтэй ба идэвхгүй хэлбэрээр зохион байгуулсан. Тандалтанд эрсдэлтэй бүс нутгийн нийт 463 хот айлыг хамруулсан ба 16 мянга гаруй толгой малд эрүүл мэндийн ерөнхий үзлэг хийхэд хонины цэцэг, бог малын мялзангийн сэжиг илрээгүй байна.

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрт өнөөдрийн байдлаар 79 хоршооны 220 малчин өрх 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлэнд хамрагдсан гэдгийг энэ үеэр танилцууллаа.
2025/01/09
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/01/09
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/01/09
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.