“Шинэ хоршоо” үндэсний хорооны ажлын хэсэгт “Хот айл” судалгааг хүлээлгэн өглөө

A- A A+

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс Монгол Улсын Засгийн газрын  мал аж ахуйн салбарын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд "Хот айл" cудалгааны ажлыг 2022-2024 онд гүйцэтгэн,  "Шинэ хоршоо" үндэсний хорооны ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өглөө.

Энэхүү судалгааны ажлыг практикт нэвтрүүлсэнээр малын зүй бус хорогдол буурч, малаас гарах ашиг шим нэмэгдэж, малчин өрхийн орлого сайжирч улмаар эдийн засгийн хувьд тогтворжиж, хөрөнгө оруулалт нэмэгдэх ач холбогдолтой юм. 

Судалгааны ажлын хэрэгжилт, үр дүнгийн талаар хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), хурандаа Ж.Амгалан танилцуулж, цаашид практикт үргэлжлүүлэн нэвтрүүлэх талаар зөвлөгөө өгч, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Дашрамд дурдахад “Хот айл” судалгааны ажил нь Онцгой байдлын байгууллагын 2024 оны шилдэг судалгааны ажлаар шалгарсан юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Архангай аймгийн багш нар “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн сургагч багшаар бэлтгэгдлээ

Тус сургалт нь боловсролын байгууллагын ажилтан, алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг эзэмшүүлэхээс гадна хүүхэд, суралцагчдад аюулгүй амьдрах дадал хэвшил, эрсдэлийг зөв үнэлэх ойлголтыг багаас нь төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа гэдгээрээ ач холбогдолтой юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Кубад 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Газар хөдлөлтийн чичиргээ Флоридад хүртэл мэдрэгдсэн аж.