Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Дорнод, Завхан аймгуудын зарим нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -25…-30 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -19…-24 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр -13…-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар 0...-5 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26...-28 градус, бусад хэсгээр -20...-22 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

Гал түймэр:

-Орхон аймаг, Баян-Өндөр сум. Баянцагаан багийн Хот тохижуулах газар. Автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 16:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 16:39 цагт очиход ачааны автомашинд хог шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 7 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 16:27 цагт очиход иргэн Б-ын 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 28 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 18:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 18:09 цагт очиход иргэн Ш-ийн пикап автомашин бүрэн шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 10 дугаар хороонд дэлгүүрээс утаа гараад байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 00:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 00:59 цагт очиход иргэн М-ын 6х8 метрийн хэмжээтэй дэлгүүрийн гадна талд байрлах цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 37 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 04:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 04:10 цагт очиход 10х11 метрийн хэмжээтэй байшингийн 4х5 метрийн хэмжээтэй өрөөний хананы хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 05:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 05:11 цагт очиход иргэн Н-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг, эд хогшлын хамт шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Геологийн гаралтай аюулт үзэгдэл: Газар хөдлөлт: 

Говь-Алтай аймаг, Бугат сум. Ферм багийн “Цагаан морьт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 300 км, сумын төвөөс баруун урд зүгт 38 км/ 01.05-ны өдрийн 15:26:30 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 15:35 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Бугат сумын Засаг даргын Тамгын газар, иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Увс аймаг, Завхан сум. 3 дугаар багийн “Хяргас” нуур гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 120 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/ “Хяргас” нуурын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг 01.06-ны өдрийн 00:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 120 км замыг туулан 03:40 цагт очиход иргэн Б-ийн суудлын автомашин нуурын мөс цөмөрч суусан байсан тул татан гаргах ажиллагааг 01.06-ны өдрийн 08:00 цагаас эхлүүлсэн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.