Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.
Энэ хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын хэмжээнд давхардсан тоогоор 1463 алба хаагч, 672 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн юм.
Алба хаагчид гамшиг, аюулт үзэгдэл, гал түймрийн 27 удаагийн дуудлагаар ажиллаж, нийт 36 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэн, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Мөн хүн, ам олноор цуглардаг худалдаа үйлчилгээний болон галын онц аюултай нийт 491 объектод гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналт шалгалтыг зохион байгуулж, 1925 зөрчил дутагдлыг илрүүлэн, 568 зөрчлийг шалгалтын явцад арилгуулж, заавал биелүүлэх албан шаардлага 254, мэдэгдэл 174 хүргүүлсэн юм.
2025/01/02
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/01/02
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/01/02
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ