Нийт 11 аймгийн 50 сум цагаанаар зудархуу байна

A- A A+

 Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр өнгөрөгч 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна. Үүнээс  Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-24 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см хүртэл зузаан цастай. 

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Сагсай, Увсын Түргэн, Улаангом, Хяргас, Тэс, Завханы  Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Баянбулаг, Бөмбөгөр, Галуутад цагаан зудын. Баян-Өлгийн Алтай, Баяннуур, Увсын Ховд, Малчин, Давст, Сагил, Завхан, Наранбулаг, Зүүнговь, Баруунтуруун, Ховдын Булган, Алтай, Дарви, Үенч, Дөргөн, Завханы Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Сантмаргац, Тэс, Сонгино, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Шилүүстэй, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Баянхонгорын Хүрээмарал, Заг, Жаргалант, Хөвсгөлийн Цэцэрлэг, Хатгал, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Хүдэр, Ерөө, Дархан-Уулын Хонгор, Шарын гол, Дорнодын Халхголд цагаанаар зудархуу (нийт 11 аймгийн 50 сум) байдалтай байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ