Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв

A- A A+

Цаг уурын байгууллагын гаргасан улирлын ерөнхий төлөвөөр буюу II сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, III дугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол IV сард нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадас II болон III сард зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, II сард нутгийн баруун хойд болон өмнөд хэсгээр, III сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, IV сард нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.  

Хоёрдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увсын нутаг, Завханы ихэнх, Ховдын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговийн нутаг, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол сарын нийлбэр хур тунадас Увс, Завхан, Өмнөговийн ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Гуравдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтайн нутаг, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

Харин дөрөвдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.