Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Өмнөговь, Сэлэнгэ аймгуудын зарим нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -26…-31 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр -18…-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг болон цас багатай газар, Дорнодын тал нутгаар -5...-10 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -24...-26 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 03-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 04-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 05-нд Хэнтийн уулархаг нутгаар, 6-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар цас орно. Салхи 04-нд Алтайн салбар уулсаар, 05, 06-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 3-7-нд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -27...-32 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.

Гал түймэр:

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 07:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн “Beiben North Benz ND4257” загварын ачааны автомашины бүхээг хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 11:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 11:52 цагт хүлээн авсан. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн “Toyota Corolla” загварын суудлын автомашины арын хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 13:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-йн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 14:07 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч нь тодорхойгүй 6х6 метрийн хэмжээтэй байшингийн тааз шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Голын мөс цөмөрсөн: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг “Хэрлэн” гол /аймгийн төвөөс урд зүгт 6 км/ “Хэрлэн” голын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг 01.01-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Х-гийн “Toyota Alphard” загварын суудлын автомашин голын мөсөнд цөмөрч суусан байсныг ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.