Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -23…-28 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -15…-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар -2...-7 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, цас орохгүй, салхи баруунаас секундэд 5-10 метр. -11…-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 2025 оны 01 дүгээр сарын 01-нд Хэнтийн уулархаг нутгаар, 03-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 31-нд нутгийн зарим газраар, 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -26...-31 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -29....-34 градус, өдөртөө -19....-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -6...-11 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.

Гал түймэр:

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 8 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 09:03 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 16х6 метрийн хэмжээтэй байшингийн 5х3 метрийн хэмжээтэй галлагааны өрөө шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 13:50 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 24 дүгээр хороо хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 23:48 цагт хүлээн авсан.  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчид очиж ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 20 том хүн, 10  хүүхэд, нийт 30 иргэнийг гаргасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ны өдрийн 04:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын “Cмоке” кузов засварын газрын 5х7 метрийн хэмжээтэй  галлагааны өрөөний дээвэр шатаж байсныг  ажиллаж унтраасан.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна

Дээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ. 

Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Нийт дуудлагын 95 нь обьектын гал түймэр, 11 нь ой, хээрийн түймэр, 4 нь шар усны үер, 1 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл,  10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн орлогч, штабын дарга нарын чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа

ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газраас төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын газар, хэлтсийн орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэргэдэх ангийн штабын дарга, улсын нөөцийн ангийн захирагч, салбарын дарга, цэгийн эрхлэгч нарын чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа.