Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -27…-32 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Цэцэгнуурын хотгор, Эг, Үүр голын хөндийгөөр -22…-27 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр -18...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал болон цас багатай газраар -5...-10 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 3-8 метр, -13…-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 29-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 31-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд нутгийн өмнөд хэсгээр, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -27...-32 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -30....-35 градус, өдөртөө -19....-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -7...-12 градус, бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна.

Гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 09:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 7х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 12:35 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход  байрны гадна хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд орон сууцны байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 14:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн орон сууцны байранд буйдан шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 86 том хүн, 59 хүүхэд, нийт 145 иргэнийг гаргасан.  

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 14:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 16:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 16:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход  иргэн З-гийн  30х56 метрийн  хэмжээтэй шинээр барьж байсан агуулах шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 19:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 6х6 метрийн хэмжээтэй байшингийн 2х2 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 20:46 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 04:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 10х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшин, 6х14 метрийн хэмжээтэй граж болон "Приус-20", "Ланд крузер-76" загварын 2 суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Голын мөс цөмөрсөн: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тээлийн бирваз” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урьд зүгт 45 км-т/ Сэлэнгэ мөриний мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин цөмөрч суусан тухай дуудлагыг 12.26-ны өдрийн 14:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн Б-гийн ''Лексус-450'' загварын автомашинтай Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явж байхдаа голын хойд эргээс 20 метрийн зайтай, 4 дугуй цөмөрч орсон байсныг 18:07 цагт татан гаргасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ