Онцгой байдлын байгууллагын 2024 оны эрдэм шинжилгээний “Шилдэг бүтээл”-ээр ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Ж.Амгалан, секторын эрхлэгч бөгөөд гамшгийн эрсдэлийн судалгаа хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан, ахмад Д.Нарантуяа нарын “Хот айл” судалгааны ажил шалгарлаа.
Судалгааны ажлыг Монгол Улсын Засгийн газраас мал аж ахуйн салбарыг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөгжүүлэх, зудын эрсдэлийг хохирол багатайгаар даван туулахад бодит үр дүн үзүүлнэ гэж үнэлсэн юм.
Харин ОБЕГ-ын даргын нэрэмжит шагналаар Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбат, 112 дугаар ангийн захирагч, хурандаа М.Хаш-Эрдэнэ, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч, ахлах ахлагч Ч.Сугархүү нар шагнагдлаа.
.jpg)
2024/12/27
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/12/27
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/12/27
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ