Алба хаагчдад төрийн одон, медаль гардуулж, цол олголоо

A- A A+

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллан, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа алба хаагчдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор нэг, “Цэргийн гавьяаны одон”-оор 8, “Алтан гадас” одонгоор хоёр, “Цэргийн хүндэт медаль”-аар 38, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 3 буюу нийт 50 алба хаагч шагнагдсан юм.

Харин ОБЕГ-ын даргын тушаалаар дэслэгч цолыг НОБГ-ын  Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах ахлагч Д.Энхжаргал,  СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн салааны захирагч, ахлах ахлагч У.Батбаяр, Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн салааны захирагч, ахлах ахлагч М.Цэдэндорж нарт олголоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ