Онцгой байдлын байгууллагын 2024 оны шилдэг анги, салбарууд

A- A A+

Онцгой байдлын байгууллагаас 2024 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг идэвх санаачилга, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажилласан тэргүүний  газар, хэлтэс, анги, салбаруудыг нэрлэж байна.

“Тэргүүний газар”-аар  хурандаа А.Дашням даргатай нийслэлийн Онцгой байдлын газар, хурандаа М.Адъяабаатар даргатай Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар,хурандаа А.Ариунбилэг захирагчтай “Онцгой” тусгай хувцас, хэрэгслийн туршилт үйлдвэрлэлийн төв-121 дүгээр анги,

“Тэргүүний бүсийн төв”-өөр хурандаа Г.Нармандах даргатай Зүүн бүс,

“Тэргүүний хэлтэс”-ээр дэд хурандаа М.Пүрэвжав даргатай НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс,

“Тэргүүний анги”-аар  ахлах дэслэгч Э.Ганбат захирагчтай НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги,

“Тэргүүний салбар”-аар хошууч Д.Батзориг захирагчтай ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбар,

“Тэргүүний салаа”-аар ахлах дэслэгч Б.Цэдэндамба захирагчтай НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн I салаа, ахлах дэслэгч О.Гантогтох захирагчтай Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн II салаа,  Д.Ганбаатар захирагчтай Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн I салаа,

 “Тэргүүний бүлэг”-ээр ахлах дэслэгч О.Улаанхүү даргатай НОБГ-ын Аврах ангийн VII бүлэг, хошууч Х.Мөнхбат даргатай Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын II бүлэг тус тус шалгарлаа.  

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ