Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Цэцэгнуур, Идэр, Тэс голын хөндийгөөр -27…-32 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -21…-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -11...-16 градус, бусад нутгаар -16...-21 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28...-30 градус, бусад хэсгээр -23...-25 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 28-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 26-наас Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -27...-32 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -10…-15 градус, бусад нутгаар шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна. 28-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Гал түймэр: 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд барилга шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 22:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход ажилчдын байрладаг 3х4 метрийн хэмжээтэй чингэлэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Жаргалант багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 10:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 8x8 метрийн хэмжээтэй байшингийн 2x3 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багт гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 11:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 8х9 метрийн хэмжээтэй гарааш, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 13:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 14:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 10х16 метрийн хэмжээтэй гараашны 5х2 хэмжээтэй галлагааны өрөө шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 15:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэгт уугиж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 17:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 13х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэгт уугиж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 01:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 10х8 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Геологийн гаралтай аюулт үзэгдэл: 

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 6 дугаар багийн “Сар гэр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 193 км, сумын төвөөс баруун хойд зүгт 115 км/ 12.25-ны өдрийн 01:48:42 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 01:56 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Улаан-Уул сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, багийн Засаг дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Нуурын мөс цөмөрсөн: Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Бичигт багийн “Зайрмагийн нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 168 км, сумын төвөөс баруун хойд зүгт 18 км/ “Зайрмаг” нуурын мөс цөмөрч ачааны автомашин суусан тухай дуудлагыг 12.24-ний өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Даланжаргалан сумаас Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан иргэн Х-гийн  “Dayun CGC4250” загварын ачааны автомашин нуурын эргээс 60 метр зайд мөс цөмөрч 1.8 метрийн гүнд суусан байсныг ажиллан зүтгүүрээс чиргүүл хэсгийг салгаж, ажиллагааг 17:45 цагт түр зогсоосон. Татан гаргах ажиллагааг 12.25-ны өдрийн 09:00 цагт үргэлжлүүлнэ.

Бусад төрлийн осол /ажиллагаа/: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багт нам даралтын зуух дэлбэрсэн гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 23:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны хэсэгт нам даралтын зуух дэлбэрсний улмаас тааз хэсэгт нуралт үүссэн байсныг шалгаад буцсан. Мөн иргэн С /52 настай, эрэгтэй/-ийн толгой, гар түлэгдсэн байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ