“Баяр-Эрсдэл” зэрэг оршиж байдаг

A- A A+

Шинэ жилийн уур амьсгал бүрдсэн энэ өдрүүдэд айл бүр гацуураа засаж, гэрээ өнгө өнгийн гэрлээр чимэглэн хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж байна.

Гэр, оффисоо чимэглэж  өнгөлөг, гэрэлтсэн сайхан байгаа ч  аюул эрсдэлээс сэргийлдэг байх нь чухал. Учир нь гацуур модноос шалтгаалж гал гарах эрсдэлтэй. Гацуур мод нь ихэвчлэн хуванцар, нийлэг материалаар хийгддэг тул гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай байдаг. Мөн айлууд ихэвчлэн цонхныхоо дэргэд хөшигтэй наалдуулж зассанаар гал цааш тархах үндэс болдог байна. Ялангуяа орон сууцанд гал гарвал олон хүн эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй. Тиймээс цахилгааны утсаа шалгаж, унтахдаа, өглөө ажилдаа явахдаа тогтмол унтрааж хэвших хэрэгтэй юм. 

Сүүлийн үед хүмүүс харьцангуй өөрсдийгөө эрсдэлээс сэргийлж, анхаарал болгоомжтой байж, зөв зүйлийг хэвшил болгосон нь гудмаар алхаж буй иргэдтэй ярилцахад анзаарагдаж байна. 

Төв талбайгаар алхаж буй иргэдээс гацуур модны гэрлийг хэр удаан хугацаанд асаадаг, гарахдаа залгуурыг нь салгадаг эсэх талаар асуусан юм. Тэд бүгд л гацуураа засаж, зарим нь хөшгөө хүртэл гэрлээр чимэглэжээ. Ингэхдээ бүгд орой унтах, өглөө ажилдаа явах үедээ үргэлж гацуур, гэрэл чимэглэлийнхээ гэрлийг салгаж, бүр зарим нь зөвхөн оройн цагаар 30 минутаас 1 цагийн хугацаатайгаар гацуур, гэрлэн чимэглэлээ асааж хэвшсэн гэдгээ ярьж байна. 

Тэдний өдөр бүр хийж хэвшсэн энэ зүйл угаасаа л ингэдэг шүү дээ гэх бодлыг төрүүлж байна уу? Гэхдээ та ганцхан л удаа энэ зүйлийг хийгээгүй, шалгаагүй, мартсан тохиолдолд хоромхон зуурын хугацаанд маш том аюул учрах эрсдэлийг үүсгэж магадгүй. 

Тиймээс жаахан гэлтгүй зөв зүйлийг хэвшил болгож чадвал та өөрийгөө, хайртай дотны хүмүүсээ, бүр цаашлаад таны үр хүүхэд, эргэн тойрны хүмүүс чинь танаас суралцаж, нэгэндээ хэлж зөвлөж, өөрсдийгөө аюулаас сэргийлж чадах дадлыг өөртөө суулгаж чадна. 

Та хэн нэгэнд эрсдэлээс сэргийлэх хөшүүрэг нь болсон ЗӨВ ХЭВШИЛТЭЙ, ЗӨВ ХҮНИЙ нэг нь байгаарай.

Цахилгааны хэрэглээгээ хэтрүүлэхгүй байж, зөв зохистой хэрэглээг хэвшүүлээрэй. Хэтрүүлээд хэрэггүй...

https://zangi.mn/show/2495.html

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.06.04) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арораг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд үр дүнтэй байгааг онцолж, гамшгаас хамгаалах, гамшгийн эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, орчин үеийн технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх ажлын талаар танилцууллаа. Тэрбээр гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байгааг дурдаж, онцгой байдлын салбарын санхүүгийн тогтвортой байдал, удирдлага зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байгаагаа онцлов. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийн явцыг танилцуулж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв.

Уулзалтаар журмын онцлог, анхаарах асуудлын талаар хэлэлцлээ

Тус журам батлагдсанаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн болон лавлагаа шатлалын эмнэлэг хооронд үйлчлүүлэгчийг Онцгой байдлын байгууллагын нисдэг тэргээр агаараар тээвэрлэх эрхзүйн орчин бүрдэнэ.

Мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн анхан шатны сургалтыг зохион байгуулж байна

Алба хаагчид усны бага гүнд шумбалтын иж бүрдэлтэй шумбах, усны мандал дээр аврах сэлэлтээр 20-25 метрийн зайд сэлэх, аврах цагираг шидэх, аврах завь сэлүүрдэх, уснаас эрэн хайх, аврах бүлгийн ажиллагаа зохиоон байгуулах чадваруудыг эзэмшиж байна.