ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа Гал эсэргүүцэх албаны академийн захирал, дэслэгч генерал Бутко Вячеслав Сергеевичтэй уулзаж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын сурлага, сахилга бат болон сургалтын орчин нөхцлийн талаар санал сололцлоо.

Уулзалтаар “Үйлдвэрлэлийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон тус хэлэлцээрийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь манай улсын гамшгаас хамгаалах, ялангуяа гал түймэртэй тэмцэх албаны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэсэн юм.
Мөн тус академид Онцгой байдлын албанаас 1965 оноос өнөөдрийг хүртэлх 58 жилийн хугацаанд 180 гаруй суралцагч, сонсогч суралцаж, галын аюулгүй байдлын тусгай мэргэжилтэн, инженер, шинжээч зэрэг мэргэжлээр бакалавр 110, магистр 70, доктор зэрэгтэй 2 алба хаагч тус тус амжилттай суралцан төгсөж, Онцгой байдлын байгууллагын бүх шатны албан тушаалд бусдыгаа манлайлан ажиллаж байгааг уулзалтын үеэр онцоллоо.
Энэ үеэр Гал түймэртэй тэмцэх албаны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж, галын аюулгүй байдлын чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа Гал эсэргүүцэх албаны академийн 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 87 дугаар зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг академийн захирал, дэслэгч генерал Бутко Вячеслав Сергеевичд гардуулан өгсөн юм.
2024/12/21
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/12/21
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/12/21
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ